ШУТИС-ийн уулзварыг маргааш нээнэ
БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байгаа Бээжингийн гудамжны 0.9 км авто зам, 74 у/м гүүрийн өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэж байгаа билээ.
Мэдээллийн алба

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байгаа Бээжингийн гудамжны 0.9 км авто зам, 74 у/м гүүрийн өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэж байгаа билээ. Уг ажлын хүрээнд өнгөрөгч сарын 22-ны өдрөөс ШУТИС-ийн уулзвараас зүүн тийш авто замын хөдөлгөөнийг бүтэн хааж өнгө асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажил хийсэн. Тус замын хөдөлгөөнийг энэ сарын 2-ны өдөр буюу маргааш өглөө нээнэ.


















