ШУТИС найман салбар сургуультай болох талаар зөвлөлдөж байна
Өнгөрсөн онд МУИС удирдах зөвлөлийн шийдвэртээ үндэслэн, багш оюутнуудын саналыг нэгтгэн дүгнэж, 12 салбар сургуулиа таван сургуульд багтаан, бүтцийн өөрчлөлт хийсэн.
Мэдээллийн алба

Өнгөрсөн онд МУИС удирдах зөвлөлийн шийдвэртээ үндэслэн, багш оюутнуудын саналыг нэгтгэн дүгнэж, 12 салбар сургуулиа таван сургуульд багтаан, бүтцийн өөрчлөлт хийсэн. Тэгвэл энэ онд ШУТИС бүтэцдээ өөрчлөлт хийж, салбар сургуулиудынхаа тоог багасгах бодлого барин ажиллахаар, судалгаа хийж эхэлжээ.
Одоогоор судалгаанд үндэслэн, 15 салбар сургуулиа найм болгох хувилбарыг дэвшүүлээд байгаа бөгөөд хэдийд эцэслэн шийдэгдэх нь тодорхойгүй байна.


















