Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шуудан, холбооны салбарын орлого 19.5 хувиар өслөө

Улсын хэмжээнд шуудан, холбооны салбарын нийт орлого 2019 оны эцэст 1.2 их наяд төгрөг, хүн амаас орсон орлого 837.0 тэрбум төгрөг болж, өмнөх оноос шуудан, холбооны нийт орлого 195.0 (19.5хувь) тэрбум төгрөг, хүн амаас о

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шуудан, холбооны салбарын орлого 19.5 хувиар өслөө
Шуудан, холбооны салбарын орлого 19.5 хувиар өслөө. Зураг: МҮОНРТ

Улсын хэмжээнд шуудан, холбооны салбарын нийт орлого 2019 оны эцэст 1.2 их наяд төгрөг, хүн амаас орсон орлого 837.0 тэрбум төгрөг болж, өмнөх оноос шуудан, холбооны нийт орлого 195.0 (19.5хувь) тэрбум төгрөг, хүн амаас орсон орлого 180.8 (27.6хувь) тэрбум төгрөгөөр өссөн байна. Шуудан, холбооны 2019 оны орлогын өсөлтөд интернэтийн үйлчилгээнээс олсон орлого 27.7 хувь, үүрэн утасны холбооноос олсон орлого 14.2 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Харин шуудан, холбооны нийт орлого 2019 оны 4 улиралд 318.1 тэрбум төгрөг, хүн амаас орсон орлого 219.4 тэрбум төгрөг болж, өмнөх улирлаас шуудан, холбооны нийт орлого 11.7 (3.8хувь) тэрбум төгрөг, хүн амаас орсон орлого 2.9 (1.3хувь) тэрбум төгрөгөөр өссөн байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Хуваалцах