Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Шуудангаар зөвшөөрөлгүй бараа ирж байна

Нэмж дуулгахад, гадаадын улс орноос ирж байгаа шуудан илгээмжийн 90 хувь нь "ДИ ЭЧ ЭЛ"-ээр дамжин ирдэг бол үлдсэн 10 хувь нь Монгол шуудангаар дамждаг байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шуудангаар зөвшөөрөлгүй бараа ирж байна
Шуудангаар зөвшөөрөлгүй бараа ирж байна. Зураг: МҮОНРТ

Шуудангаар ирсэн илгээмжид зөвшөөрөлгүй бараа бүтээгдэхүүн явуулсан байх зөрчил байгааг албаны хүн хэлж байна. Тухайлбал, улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газарт өнгөрсөн онд нийт 100 гаруй зөрчил илэрсэн байна. Эдгээр нь эм, эмийн хэрэгсэл, буу, галт зэвсэг, сум зэрэг тусгай зөвшөөрөлтэйгээр аж ахуйн нэгж байгууллага оруулж ирэх ёстой бараа, бүтээгдэхүүнийг хууль зөрчин илгээмжээр явуулсан нь илэрчээ. Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар эдгээр зөрчлүүдээс жилдээ 12-13 тэрбум төгрөгийг гаалийн байгууллагад төвлөрүүлдэг. Нэмж дуулгахад, гадаадын улс орноос ирж байгаа шуудан илгээмжийн 90 хувь нь "ДИ ЭЧ ЭЛ"-ээр дамжин ирдэг бол үлдсэн 10 хувь нь Монгол шуудангаар дамждаг байна. Түүнчлэн татвараас зайлсхийж бараагаа худал мэдүүлэх тохиолдол гарч байгааг Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн улсын байцаагч н.Оюунцэцэг онцлолоо.

Хуваалцах