Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шуудангийн үйлчилгээ нэвтэрлээ

ГХЯ-ны Консулын газар, хилийн чинад дахь дипломат болон консулын төлөөлөгчийн газарт баталгаажуулсан баримт бичиг, тухайлбал апостиль гэрчилгээ, нотариатын үйлдэл, консулын баталгаа хийсэн баримт бичгийг иргэдийн цаг завыг хэмнэх, өөрийнх нь хүссэн хаягаар хүлээн авах боломжийг олгох, мөн аймаг, оро

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шуудангийн үйлчилгээ нэвтэрлээ
Шуудангийн үйлчилгээ нэвтэрлээ. Зураг: МҮОНРТ

ГХЯ-ны Консулын газар, хилийн чинад дахь дипломат болон консулын төлөөлөгчийн газарт баталгаажуулсан баримт бичиг, тухайлбал апостиль гэрчилгээ, нотариатын үйлдэл, консулын баталгаа хийсэн баримт бичгийг иргэдийн цаг завыг хэмнэх, өөрийнх нь хүссэн хаягаар хүлээн авах боломжийг олгох, мөн аймаг, орон нутгийн оршин суугчдад шуудан харилцаагаар дамжуулан хүргэх үйлчилгээг “Монгол шуудан” ХК-тай хамтран нэвтрүүлээд байна.

Энэхүү үйлчилгээ нэвтэрснээр ГХЯ-нд хандан баримт бичгээ баталгаажуулж байгаа иргэд бэлэн болсон материалаа заавал өөрийн биеэр ирэх шаардлагагүйгээр шуудангаар дамжуулан хүлээн авах сонголттой болж байгаа бол гадаадад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэд манай ДТГ-уудад гэрчлүүлсэн итгэмжлэл зэрэг баримт бичгийг Монголд хүлээн авч буй иргэн нь өөрийн биеэр ГХЯ-нд ирэхгүйгээр шуудангаар дамжуулан хүлээн авах боломж нээгдэх юм.

“Монгол шуудан” ХК-ийн хувьд Монгол Улсын бүх аймаг, сумын төв дэх шуудангийн салбар, түгээгчээрээ дамжуулан иргэдэд үйлчилгээ үзүүлэх боломжтой тул хөдөө орон нутагт оршин суудаг иргэд гадаадад амьдарч буй ах, дүү, хамаатан, садангийн хүнээс ирүүлсэн итгэмжлэлийг заавал Улаанбаатар хотод ирж, ГХЯ-наас өөрийн биеэр ирж авах хүндрэлтэй байдлыг бүрэн арилгаж байгаагаараа ач холбогдолтой.

Энэ дашрамд иргэдэд мэдээлэл өгөхөд ГХЯ-ны Консулын газар нь нотариатаар баталгаажуулсан баримт бичиг, тэдгээрийн албан ёсны орчуулга болон бусад шаардлагатай баримт бичгийг гадаад улсад хэрэглэх тохиолдолд Апостиль гэрчилгээ олгох буюу консулын баталгаа гаргаж, баримт бичгийг баталгаажуулдаг. Эдгээр баримт бичигт иргэний бүртгэлийн талаарх бүх төрлийн гэрчилгээ /иргэний үнэмлэх, паспорт, төрсний болон гэрлэлтийн гэрчилгээ гэх мэт/, иргэний бүртгэлийн болон цагдаагийн тодорхойлолт, лавлагаа, бүх шатны боловсролын гэрчилгээ, шүүх, прокурорын шийдвэр болон төрийн захиргааны байгууллагаас олгосон бусад баримт бичиг хамаардаг юм.

Хуваалцах