Шүүгч, Ерөнхий шүүгчийн нэр дэвшигчдээс шалгалт авч байна
Шалгалт өнөөдөр “Шүүхийн шийдвэрийн ач холбогдол” сэдвээр эссэ бичих даалгавраар эхэллээ. Дашрамд өгүүлэхэд, Хяналтын шатны буюу Дээд шүүхийн хоёр шүүгчийн орон тоонд 7 хүн нэрээ дэвшүүлсэн бол
Мэдээллийн алба

Шүүхийн Мэргэшлийн хороо анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчид нэр дэвшигчдээс энэ сарын 15-19-ний өдрүүдэд шалгалт авах тухай бид өмнө нь мэдээлсэн.
Шалгалт өнөөдөр “Шүүхийн шийдвэрийн ач холбогдол” сэдвээр эссэ бичих даалгавраар эхэллээ. Дашрамд өгүүлэхэд, Хяналтын шатны буюу Дээд шүүхийн хоёр шүүгчийн орон тоонд 7 хүн нэрээ дэвшүүлсэн бол давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 22 орон тоонд 33, анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 14 орон тоонд 25 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлсэн байна. Түүнчлэн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 3 орон тоонд 4, анхан шатны шүүхийн 5 орон тоонд 40 хүн нэрээ дэвшүүлжээ.
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч болон Ерөнхий шүүгчид нэр дэвшигчдээс эссэ бичих, мэдээллийн технологийн хэрэглээний програм ашиглах чадварыг шалгах, эрх зүйн тохиолдлыг шийдвэрлэх, эрх зүйн онолын болон Үндсэн хуулийн мэдлэг шалгах, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд баримтлах ёс зүйн мэдлэг шалгах, эссэ илтгэх, Шүүгчээр ажиллах зан төлвийг тодорхойлох ярилцлага, Удирдан зохион байгуулах авьяас, манлайлах ур чадварын шалгалт гэсэн найман төрлийн шалгалт авах аж.
Харин Дээд шүүхэд нэр дэвшигчдийн тухайд эдгээр дээр Үндсэн хуулийн зүйл заалтад онолын тайлбар бичих, Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийж дүгнэлт бичих шалгалтууд нэмэгджээ.


















