Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шүүгч хуулиа зөрчжээ

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгч Ц. Сайхантуяа нь энэ оны гуравдугаар сарын 11-нд “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн нэхэмжлэлтэй, гаалийн улсын байцаагч нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд шийдвэрээ гаргаж, шүүх хурлыг дуусгасан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шүүгч хуулиа зөрчжээ
Шүүгч хуулиа зөрчжээ. Зураг: МҮОНРТ

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгч Ц. Сайхантуяа нь энэ оны гуравдугаар сарын 11-нд “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн нэхэмжлэлтэй, гаалийн улсын байцаагч нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд шийдвэрээ гаргаж, шүүх хурлыг дуусгасан байна.

Гэвч гэнэт хурлаа үргэлжлүүлэн, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой асуултуудыг талуудад тавьж эхэлжээ. Үүнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эсэргүүцэж, хуулиар тогтоосон хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдөж байгааг сануулсанд “Чамд хамаагүй, яахаа би мэдэж байна. Чи надад заадаг хэн юм бэ, чамд захиргааны арга хэмжээ авна” гэж загнаснаар барахгүй шүүхийн жижүүрийг дуудаж “Энэ этгээдийг аваад гар” гэж албадан гаргаад, бусад оролцогчдыг үлдээж, хурлаа бараг цаг орчим хугацаанд үргэлжлүүлжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бол хуульд зааснаар хариуцагчийн эрх, үүргийг өөртөө бүрэн шилжүүлэн авсан этгээд юм байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч алхаа цохисноос хойно болсон үйл явдлын бичлэгийг сонсохыг хүссэн боловч хүлээж аваагүй байна.

Хуваалцах