Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Шүүгчдийг чөлөөлж, шинээр албан тушаалд томилно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар шүүхийн салбарт шинэтгэл хийх ажлыг хэрэгжүүлж байгаа билээ. Шүүхийн тухай багц хуулийг 2013 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан Шүүхийн тухай багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдан гарсан юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шүүгчдийг чөлөөлж, шинээр албан тушаалд томилно
Шүүгчдийг чөлөөлж, шинээр албан тушаалд томилно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар шүүхийн салбарт шинэтгэл хийх ажлыг хэрэгжүүлж байгаа билээ. Шүүхийн тухай багц хуулийг 2013 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан Шүүхийн тухай багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдан гарсан юм.

Уг хуулийн хэрэгжилтийг хангахад шаардагдах дүрэм, журам, бүтцийг батлах, зохион байгуулалтын болон бусад холбогдох арга хэмжээг 2013 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөрт багтаан хэрэгжүүлэх үүргийг Шүүхийн Ерөнхий зөвлөл, Засгийн газарт хүлээлгээд байсан юм.

Тиймээс шүүхийн шинэтгэлийн ажлын хүрээнд боловсруулсан Шүүх байгуулах тухай хуулиар Монгол Улсын шүүхийн тогтолцоог шинэ системд шилжүүлж, анхан шатны 57 шүүх, давж заалдах шатны 21 шүүхтэй байхаар хуульчилж өгсөн. Үүнтэй нийцүүлэн Улсын Дээд шүүхийн шүүгчдээс бусад шүүгчдийг хуучин албан тушаалаас нь чөлөөлж, шинээр албан тушаалд томилох ажил ойрын өдрүүдэд эхлэх юм байна.

Энэ талаар өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр нар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Шүүхийн салбарт шинэчлэл хийснээр шүүхийн үйл ажиллагаа, шүүхийн шийдвэр иргэдэд нээлттэй, ил тод болсон. Шүүгчдийн ажлын гол бүтээгдэхүүн нь шүүхийн шийдвэр байдаг. Монгол Улсад анх удаа үүнийг ил тод болгох ажлыг хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч шүүгчдийг томилох, чөлөөлөх эрхтэй. Энэ эрхийнхээ дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийг томилж чөлөөлөх гэж байна” гэлээ.

Түлхүүр үг:шүүх
Хуваалцах