Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Шүүгчид биеэ үнэлэгчидтэй нэр холбогдов

Хятадын Шанхай хотын шүүхийн дөрвөн ажилтан биеэ үнэлэгчидтэй нэр холбогдсоноосоо болж Коммунист намынхаа гишүүнчлэлээс хасагдсан талаар “Ассошейтэд Пресс” агентлаг мэдээллээ.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шүүгчид биеэ үнэлэгчидтэй нэр холбогдов
Шүүгчид биеэ үнэлэгчидтэй нэр холбогдов. Зураг: МҮОНРТ

Хятадын Шанхай хотын шүүхийн дөрвөн ажилтан биеэ үнэлэгчидтэй нэр холбогдсоноосоо болж Коммунист намынхаа гишүүнчлэлээс хасагдсан талаар “Ассошейтэд Пресс” агентлаг мэдээллээ.

Шанхай хотын нэгэн зочид буудалд шүүхийн дөрвөн ажилтан барилгын компанийн менежертэй ресторанд үдийн зоог барьчихаад зочид буудал руу орж байгаа нь тус буудлын камерт бичигдсэн байна. Улмаар бичлэг нь хотын сүлжээгээр цацагджээ. Одоогийн байдлаар эдгээр ажилчдыг энэ хэрэгтэй нь холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм байна.

Түлхүүр үг:шүүгчид
Хуваалцах