Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шүүгчид нөлөөлсөн этгээдэд хариуцлага хүлээлгэлээ

Шүүхээс хянан хэлэлцээд Х.Бат-Ялалтыг шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн гэж үзэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 2 400 000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шүүгчид нөлөөлсөн этгээдэд хариуцлага хүлээлгэлээ
Шүүгчид нөлөөлсөн этгээдэд хариуцлага хүлээлгэлээ. Зураг: МҮОНРТ

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бат-Ялалтад холбогдуулан хөтөлсөн нөлөөллийн мэдүүлгийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22, 38 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүхээс хянан хэлэлцээд Х.Бат-Ялалтыг шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн гэж үзэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 2 400 000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

Эх сурвалж: Шүүхийн ерөнхий зөвлөл

Хуваалцах