Шүүгчийн цалинг бууруулах хэрэггүй гэжээ
Шүүгчийн цалинг одоо байгаагаас нь бууруулах хэрэггүй гэж Шүүхийн ерөнхий зөвлөлийнхөн үзлээ. Зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар шүүгчийн дундаж цалин 3-5 сая төгрөг гэж мэдээлсэн. Энэ нь ташаа мэдээлэл байжээ.
Мэдээллийн алба

Өнөөдрийн байдлаар шүүгчид 2.7-3.3 сая төгрөгийн хооронд цалин авч байна. "Шүүгч нарын хараат бус байдлыг бодолцон одоо авч байгаа цалинг нь бууруулж болохгүй" гэж Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан хэлж байна. Шүүгч нарын цалин, тэдний ёс зүйн талаар МҮОНР-гийн “Тусгал” мэдээллийн хөтөлбөрөөс дэлгэрүүлэн сонсоорой.