Шүүх 90 нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж үзжээ
Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим өнгөрсөн 2013 онд 759 хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэнээс 124 нь хөдөлмөрийн эрх зүйн маргаан байсан байна.
Мэдээллийн алба

Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим өнгөрсөн 2013 онд 759 хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэнээс 124 нь хөдөлмөрийн эрх зүйн маргаан байсан байна. Дээрх 124 хэргийн нэхэмжлэл бүгд “ажлаас үндэслэлгүй халагдсан” агуулгатай бөгөөд 72.5 хувь буюу 90 нэхэмжлэлийг шүүх үндэслэлтэй гэж үзэж, ажилтныг хуучин эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөх олговрыг ажил олгогчоос гаргуулан ажилтанд олгохоор шийдвэрлэжээ.


















