Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Шүүх ба олон нийт хөтөлбөр” хэрэгжинэ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр болж “Шүүх ба олон нийт хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцэн баталлаа. Энэхүү хөтөлбөр нь шүүхийн үйлчилгээг ил тод, нээлттэй, хүртээмжтэй болгох, олон нийтийн хяналтыг тогтоох нөхцлийг бүрдүүлэх, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх ажлыг цогц, нэг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Шүүх ба олон нийт хөтөлбөр” хэрэгжинэ
“Шүүх ба олон нийт хөтөлбөр” хэрэгжинэ. Зураг: МҮОНРТ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр болж “Шүүх ба олон нийт хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцэн баталлаа. Энэхүү хөтөлбөр нь шүүхийн үйлчилгээг ил тод, нээлттэй, хүртээмжтэй болгох, олон нийтийн хяналтыг тогтоох нөхцлийг бүрдүүлэх, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх ажлыг цогц, нэгдсэн бодлоготой төлөвлөн хэрэгжүүлэх зорилготой юм байна. Мөн тус хуралдаанаар Сум дундын 29 дүгээр шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Ууганжаргалыг чөлөөлж, тус шүүхийн Тамгын газрын даргын албан тушаалд Н.Чулуунжавыг томилжээ. Түүнчлэн Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын албаны үйл ажиллагааны талаарх мэдээллийг сонссон байна.

Түлхүүр үг:“Шүүх ба олон нийт хөтөлбөр” хэрэгжинэ
Хуваалцах