"Шүүх ба олон нийт” хөтөлбөр хэрэгжинэ
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "Шүүх ба олон нийт” хөтөлбөрийг баталлаа. Хоёр жилийн хугацаанд хэрэгжих энэ хөтөлбөр шүүхийн үйлчилгээг ил тод нээлттэй болгож, олон нийтийн хяналтыг сайжруулахад чиглэж байна. Мөн шүүгчийн сонгон шалгаруулалтад олон нийтийн хяналтыг бий болгох, иргэдийн төлөөлөгчийн үүрэг
Мэдээллийн алба

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "Шүүх ба олон нийт” хөтөлбөрийг баталлаа. Хоёр жилийн хугацаанд хэрэгжих энэ хөтөлбөр шүүхийн үйлчилгээг ил тод нээлттэй болгож, олон нийтийн хяналтыг сайжруулахад чиглэж байна. Мөн шүүгчийн сонгон шалгаруулалтад олон нийтийн хяналтыг бий болгох, иргэдийн төлөөлөгчийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, шүүхийн шийдвэрийг судалгааны эргэлтэнд оруулах ажлыг зохион байгуулахаар тусгажээ.
Түүнчлэн шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэхийн тулд шүүгч, ажилтны харилцааны шинэ хандлагыг төлөвшүүлж, олон нийтийн санаа бодлыг тогтмол судлан иргэдийн шүүхэд хандах эрхийг хангахад чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлэх зорилт тавьсан байна.
Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга н.Бямбаагийн яриаг хүргэе.


















