Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Шүүх байгуулах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хууль, Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүх байгуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шүүх байгуулах тухай хуулийн  анхны хэлэлцүүлгийг хийлээ
Шүүх байгуулах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хууль, Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүх байгуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд, Шүүгчийн орон тоо батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Шүүх байгуулах тухай хуулиар давж заалдах шатны 19 шүүх, дүүргийн анхан шатны 8 шүүхийг дагнан байгуулах, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийг 21 аймагт дагнан байгуулах, мөн Сум дундын Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүхийг 21 аймагт дагнан байгуулах, харин Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Завхан аймгийн Тосонцэнгэл сум, Өмнөговь аймгийн Ханбогд сум, Ховд аймгийн Булган сум зэрэг Сум дундын 8 шүүхийг дагнан байгуулахгүйгээр байгуулахаар тусгаад байгаа юм.

Шүүхийн нэрийг тухайн шүүхийн харьяаллын засаг захиргааны нэгжийн нэрээр нэрлэх юм. Тухайлбал, “Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх”, “Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх”, “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх” гэх зэргээр нэрлэх аж.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, "Үндсэн хууль зөрчсөн асуудал хэлэлцвэл хуралдааныг орхиж гарах эрхтэй. Өмнө нь 4 багц хуулийг хэлэлцэхэд би оролцоогүй. Шүүхийн зохион байгуулалтыг баталж байгаа энэ хуралдаанд би оролцохгүй. Энэ бол Монгол төрийн үндсэн баримт бичгийн зарчмын асуудал. Тиймээс би хуралдааныг орхиж байна” гээд хуралдааныг орхин гарлаа.

Хуваалцах