Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шүүх хуралдааны явцыг цахим системээр харах боломжтой боллоо

Шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод байх зарчмыг хангах, иргэн төвтэй шүүхийн үйлчилгээг бий болгож, хүртээмжийг нэмэгдүүлэх, цахим систем ашиглан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэдээллээр иргэд олон нийтийг түргэн шуурхай хангах зорилгоор www.live.shuukh.mn цахим хуудсыг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шүүх хуралдааны явцыг цахим системээр харах боломжтой боллоо
Шүүх хуралдааны явцыг цахим системээр харах боломжтой боллоо. Зураг: МҮОНРТ

Шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод байх зарчмыг хангах, иргэн төвтэй шүүхийн үйлчилгээг бий болгож, хүртээмжийг нэмэгдүүлэх, цахим систем ашиглан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэдээллээр иргэд олон нийтийг түргэн шуурхай хангах зорилгоор www.live.shuukh.mn цахим хуудсыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нэвтрүүлээд удаагүй байна.

Тус цахим хуудаснаас товлон зарласан шүүх хуралдаан, тухайн шүүх хуралдаан ямар шатанд явагдаж байгаа явц, хэргийг шийдвэрлэсэн товч буюу шүүх хуралдааны тойм, Монгол Улсад хэчнээн шүүх хуралдаан зарлагдсан, хэд нь ямар шалтгаанаар хойшилсон талаар шүүх хурал тус бүрээр нь тоо баримтаар харах боломжтой юм.

Мэдээллийн технологи, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтэс

Хуваалцах