Шүүхээс МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатарыг хууль зөрчөөгүйг тогтоолоо
МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатарын гаргасан 2013 оны 11 дүгээр сарын 22-ны 333 тоот тушаал буюу ажлаас чөлөөлөх тушаал нь хууль бус гэсэн үндэслэлээр иргэн Ч.Даваабаяр шүүхэд хандаад байсан юм. Иргэн Ч.Даваабаярын гомдолтой холбоотой энэ асуудлыг дүүргийн
Мэдээллийн алба

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатарын гаргасан 2013 оны 11 дүгээр сарын 22-ны 333 тоот тушаал буюу ажлаас чөлөөлөх тушаал нь хууль бус гэсэн үндэслэлээр иргэн Ч.Даваабаяр шүүхэд хандаад байсан юм. Иргэн Ч.Даваабаярын гомдолтой холбоотой энэ асуудлыг дүүргийн Иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүх хянан хэлэлцээд өчигдөр шийдвэрээ гаргасан байна. Шүүх МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын гаргасан тушаал нь ямар нэгэн хууль зөрчсөн агуулгагүй байна гэсэн шийдвэрийг гаргажээ. Мөн иргэн Ч.Даваабаярын нэр төрд халдсан гэсэн нэхэмжлэлийг үндэслэлгүй хэмээн шүүхээс хэрэгсэхгүй болгосон байна.


















