Шүүхийн байгууллагыг иргэд хянана
Иргэдийн оролцоотойгоор шүүхийн байгууллагын үйл ажиллагааг хянаж байна гэж Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээллээ.
Мэдээллийн алба

Иргэдийн оролцоотойгоор шүүхийн байгууллагын үйл ажиллагааг хянаж байна гэж Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээллээ. Шүүхийн ил тод байдлыг хангахын тулд шүүх хуралдаанд иргэдийн төлөөллийг оролцуулж байгаа. Мөн шүүх байгууллага гаргасан шийдвэрээ цахим хэлбэрээр олон нийтэд танилцуулж байна. Шүүхийн мэдээлэл ил тод болсноор иргэд шүүхийн үйл ажиллагааг хянах боломжтой боллоо гэж Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга С.Санчир хэлж байна.


















