Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шүүхийн байгууллагын бүтцэд өөрчлөлт оруулахад их хөрөнгө шаардлагатай

Үндсэн хуулийн цэцийн их суудлын өчигдрийн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн зарим зүйл, заалт үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шүүхийн байгууллагын бүтцэд өөрчлөлт оруулахад их хөрөнгө шаардлагатай
Шүүхийн байгууллагын бүтцэд өөрчлөлт оруулахад их хөрөнгө шаардлагатай. Зураг: МҮОНРТ

Үндсэн хуулийн цэцийн их суудлын өчигдрийн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн зарим зүйл, заалт үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Уг шийдвэрийн дагуу шүүхийн байгууллагуудын бүтцэд өөрчлөлт оруулахаар болж байна. Гэвч цэцийн энэ шийдвэрийг дагаж мөрдүүлэхэд хөрөнгө мөнгө, цаг хугацаа их шаардагдана гэж Шүүхийн ерөнхий зөвлөлөөс үзэж байна.

Шүүх байгуулах тухай хуулийн зарим зүйл, заалт үндсэн хууль зөрчсөн тухай цэцийн шийдвэр гарснаар харьяа дүүрэг, аймаг бүрт нь Эрүүгийн хэргийн шүүх байгуулах шаардлагатай болж байгаа юм. Хуулийн хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс уг шийдвэрийг дагаж мөрдүүлэх ажлыг зургаадугаар сарын 1-нээс өмнө хийж хэрэгжүүлэхээр болж байна.

Шүүх байгууллагад тулгардаг байсан хөрөнгө мөнгө, цаг хугацааны зардал чирэгдэлтэй холбоотой гомдол, мэдээлэл энэ онд эрс багассан бөгөөд энэ нь иргэд шүүн таслах ажиллагаанд алсаас цахим хэлбэрээр оролцох боломж бүрдсэнтэй холбоотой гэж албаныхан тайлбарлаж байна.

Шүүхийн шинэтгэлийн хүрээнд шүүгчдийн цалинг нэмсэн. Мөн гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоо бүрдсэн гээд өнгөрсөн онд хөрс суурийг нь тавьсан ажлуудын үр дүн энэ онд бодитой харагдана гэж шүүхийн салбарынхан үзэж байгаа юм.

Хуваалцах