Шүүхийн эмч нар хуурамч дүгнэлт гаргадаг байжээ
Тэд хүнд гэмтлийг хөнгөн хэмээн дүгнэж бусдад ял завших боломж олгосныг хуулийн байгууллагаас нягталж тогтоосон байна.
Мэдээллийн алба

Нийслэлийн прокурорын газраас өнөөдөр олны анхаарлыг татаад буй зарим хэргийн талаар мэдээлэл хийв. Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээч эмч нар зориудаар шинжилгээний дүнг буруу гаргадаг байжээ. Энэ хэрэгт Шүүх эмнэлгийн хэлтсийн дарга асан Г.Дагиймаа болон бусад шинжээч эмч нар татагдаад байгаа аж. Тэд хүнд гэмтлийг хөнгөн хэмээн дүгнэж бусдад ял завших боломж олгосныг хуулийн байгууллагаас нягталж тогтоосон байна. Тиймээс тэдэнд мөрдөн байцаалтад саад учруулж, зориуд хуурамч дүгнэлт гаргасан хэмээн хэрэг үүсгэж шүүхэд шилжүүлжээ.


















