Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагаатай танилцлаа
Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, ажлын албаны нэгжийн удирдлагууд байлцаж, шүүхийн шинэтгэлийн хүрээнд хийсэн ажлын талаар болон тулгамдаж буй асуудлаар мэдээлэл хийсэн талаар Хууль зүйн байнгын хорооноос мэдэгдлээ.
Мэдээллийн алба

УИХ-аас шүүхийн шинэтгэлийн хүрээнд батлагдсан хуулиудын хэрэгжилттэй танилцах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн гишүүд болох УИХ-ын гишүүн Р.Бурмаа, Д.Ганбат, Ц.Оюунбаатар болон холбогдох албаны хүмүүс өчигдөр буюу I сарын 27-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагаатай танилцлаа. Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, ажлын албаны нэгжийн удирдлагууд байлцаж, шүүхийн шинэтгэлийн хүрээнд хийсэн ажлын талаар болон тулгамдаж буй асуудлаар мэдээлэл хийсэн талаар Хууль зүйн байнгын хорооноос мэдэгдлээ.


















