Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шүүхийн ерөнхий зөвлөлийнхөн орон нутагт ажиллаж байна

Шүүхийн ерөнхий зөвлөлийнхөн орон нутгийн зарим шүүх байгууллагад ажиллаж байна. Өнөөдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3-р шүүхийн ажилтай танилцлаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шүүхийн ерөнхий зөвлөлийнхөн орон нутагт ажиллаж байна
Шүүхийн ерөнхий зөвлөлийнхөн орон нутагт ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Шүүхийн ерөнхий зөвлөлийнхөн орон нутгийн зарим шүүх байгууллагад ажиллаж байна. Өнөөдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3-р шүүхийн ажилтай танилцлаа. Тус шүүх нь Сэлэнгэ аймгийн баруун сумд болох Сайхан, Орхонтуул, Орхон, Баруунбүрэн, Сант зэрэг таван сумыг харьяалан хэрэг маргааныг шийдэж байна. Гуравдугаар улирлаар л гэхэд нийтдээ эрүүгийн 42 хэрэг, иргэний 219 хэрэг маргааныг шийджээ. Сүүлийн жилүүдэд эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж байгааг тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагч н.Ган-Од хэлж байна.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3-р шүүх байгууллагад ирж байгаа дийлэнх хэрэг нь зам тээврийн осол байдаг байна. Тиймээс энэ талын хэрэг зөрчлийг бууруулахаар зорьж байгаа ажээ.

Хуваалцах