Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай холбоотой гомдол, мэдээллийг АТГ-т авч байна

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс томилогдсон ажлын хэсэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хяналт шалгалтын үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн хийж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай холбоотой гомдол, мэдээллийг АТГ-т авч байна
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай холбоотой гомдол, мэдээллийг АТГ-т авч байна. Зураг: МҮОНРТ

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс томилогдсон ажлын хэсэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хяналт шалгалтын үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн хийж байна.

Ажлын хэсгийн удирдамжид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан, албан хаагчидтай холбоотой авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой өргөдөл, гомдол, мэдээллийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас хүлээн авч, хянан шалгахаар заасан байдаг.

Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хяналт шалгалтын ажил хэрэгжүүлж байгаа энэ цаг үед тус байгууллагын ажилтан, албан хаагчдын үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол, мэдээллийг Авлигатай тэмцэх газарт хүлээн авч байна.

Эх сурвалж: АТГ

Хуваалцах