"Шүүхийн шинэтгэлийн 10 үр дүн"-г танилцууллаа
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж, "Шүүхийн шинэтгэлийн 10 үр дүн"-г танилцууллаа.
Мэдээллийн алба

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж, "Шүүхийн шинэтгэлийн 10 үр дүн"-г танилцууллаа. Тэрбээр энэ 10 өөрчлөлт нь 2.7 жилийн хугацаанд гарсан гэдгийг тодотгосон юм. Эдгээр шинэчлэлд хүний нөөц, мэргэшсэн шүүх, шүүгч, нээлттэй шүүх, шүүхийн аюулгүй байдал, шүүхэд итгэх итгэл, шүүгчийн хараат бус байдал зэргийг багтаажээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан шүүхийн шинэтгэл хэрэгжээд хоёр жил гаруйн хугацаа өнгөрч байна. Үүний хүрээнд гарсан хамгийн гол амжилт бол шүүхэд итгэх иргэдийн итгэл өссөн үзүүлэлт юм байна. Энэ онд хийсэн судалгаагаар дээрх эерэг үр дүн харагдаж байгааг албаныхан хэллээ. Дэлгэрэнгүйг одоо дуулгая.



















