Шүүхийн шинэтгэлийн багц хуулиудтай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүдэд хандлаа
Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгчид өнөөдөр "Монгол ньюс" мэдээллийн төвд Шүүхийн шинэтгэлийн багц хуулиудтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Мэдээллийн алба

Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгчид өнөөдөр "Монгол ньюс" мэдээллийн төвд Шүүхийн шинэтгэлийн багц хуулиудтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэд хүний эрхийг хангах хийгээд өмнөх хуулиудын сул талуудыг засаж өгснөөрөө Шүүхийн шинэтгэлийн багц хуулиуд давуу хэмээн үзэж байгаагаа илэрхийлэв.
Тодруулбал, өмнөх хууль хэт шоронжсон, үйлдсэн хэргээсээ хүнд ял эдэлдэг, шүүхэд ямар ч эрх мэдэл байдаггүй, мөрдөн байцаагч, эрүүгийн төлөөлөгчийг ялгаагүй гээд тоочвол дутагдалтай тал их байгаа гэнэ. Энэ бүхнээс үүдэн эдгээр хуулиудыг яаралтай батлахыг УИХ-ын гишүүдээс хүсэж байгаа нь энэ аж.


















