Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шүүхийн шинжилгээний байгууллага нээлттэй ажиллалаа

2014 оны гуравдугаар улирлын “Нээлттэй хаалганы өдөр”-т Тамгын хэлтэс, Криминалистикийн шинжилгээний хэлтэс, Тусгай шинжилгээний хэлтэс, Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтэс, Шинжилгээний бүртгэл мэдээллийн хэлтсийн алба хаагчид ажиллан шинжилгээнд хэрэглэгддэг зарим техник, тоног төхөөрөмж, багаж хэр

Ж.
Ж.Тагтаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шүүхийн шинжилгээний байгууллага нээлттэй ажиллалаа
Шүүхийн шинжилгээний байгууллага нээлттэй ажиллалаа. Зураг: МҮОНРТ

Хууль зүйн Сайдын 2012 оны А/15 дугаар тушаалаар баталсан “Хууль зүйн салбарын Нээлттэй бодлого”, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2012 оны “Журам батлах тухай” А/452 дугаар тушаал, Шүүхийн шинжилгээний байгууллагын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу ил тод нээлттэй байдлыг хангах, үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчлах зорилгоор “Нээлттэй хаалганы өдөр”-ийг улирал бүр тогтмол хуваарийн дагуу зохион байгуулж байгаа.
2014 оны гуравдугаар улирлын “Нээлттэй хаалганы өдөр”-т Тамгын хэлтэс, Криминалистикийн шинжилгээний хэлтэс, Тусгай шинжилгээний хэлтэс, Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтэс, Шинжилгээний бүртгэл мэдээллийн хэлтсийн алба хаагчид ажиллан шинжилгээнд хэрэглэгддэг зарим техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслэлийг танилцуулан иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдол, талархлыг хүлээн авч ажиллав.

Хуваалцах