Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс зарим хэргийн талаар мэдээллээ
Сүүлийн жилүүдэд олон нийтийн анхаарлын төвд байгаа зарим хэргийн талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс тодруулсан байна.
Мэдээллийн алба

Сүүлийн жилүүдэд олон нийтийн анхаарлын төвд байгаа зарим хэргийн талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс тодруулсан байна. нэгдүгээр төрөхөд амиа алдсан эх хүүхэд хоёрын шүүх эмнэлэгийн дүгнэлт эцэслэн гараагүй байгаа бол сэтгүүлч Л.Болормаагийн амиа алдсан шалтгааныг тогтоож цагдаагийн байгууллагад шилжүүлэхээр болжээ.
11 сарын 21-22-нд шилжих шөнө сэтгүүлч Лунтангийн Болормаа таалал төгссөн. Түүний нас барсан шалтгааныг дагзны яс хугарсанаас үүдэн харвалт өгч амиа алдсан гэж Шүүх эмнэлэг тогтоолоо. Харин дагзны яс хугарсан шалтгааныг цагдаагийн байгууллага тогтоох юм байна.
Мөн өнгөрсөн 11 дүгээр сарын 21-ний өдөр нийслэлийн Өргөө амаржих газарт төрөх гэж очсон эх, хүүхэд хоёулаа эндсэн хэрэг гарсан. Шалтгааныг тодруулахаар шүүх эмнэлэг ажиллаж байна. Эд эсийн шинжилгээний хариу гарчихвал дүгнэлт ирэх долоо хоногоос гарна. Гэхдээ тухайн хэрэгтэй холбогдуулаад нэмэлт баримт шаардлагатай болжээ.
Шүүх эмнэлгийн дүгнэлт гаргах хугацаатай холбогдуулан иргэдийн дунд эргэлзээ үүсдэг. Гэхдээ өнөөдрийг хүртэл шүүхийн дүгнэлт буруу гарсантай холбоотой хэрэг гарсан тохиолдол ганц ч байдаггүй гэж байв.


















