Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шүүхийн шүүн таслах ажиллагааны дүн мэдээг танилцууллаа

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр /2021.10.21/ боллоо.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шүүхийн шүүн таслах ажиллагааны дүн мэдээг танилцууллаа
Шүүхийн шүүн таслах ажиллагааны дүн мэдээг танилцууллаа. Зураг: МҮОНРТ

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр /2021.10.21/ боллоо. Хэвлэлийн бага хурлаар Монгол Улсын шүүхийн 2021 оны III улирлын шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг Мэдээллийн технологи, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Амарсанаа, Шүүхийн статистик хариуцсан референт Э.Ганцэцэг, П.Ангарагсайхан нар танилцуулсан юм.

Монгол Улсын шүүх 2021 оны 3 дугаар улиралд 62138 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн байна. Монгол Улсын анхан шатны шүүхүүд эрүүгийн 8668, иргэний 29970, захиргааны 1222 хэрэг, зөрчлийн 15857 нийт 55717 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, 15980 хүн, 61 хуулийн этгээдэд ял шийтгэл оногдуулж, 1107 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж хяналт тогтоох болон ялаас чөлөөлж, 1020 хүнд цагдан хорих арга хэмжээ авч, 1436 хүний цагдан хорих хугацаа сунгажээ.

Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 2159 хэргээр буюу 19.9 хувиар, иргэний хэрэг 11933 хэргээр буюу 28.5 хувиар тус тус буурсан бол захиргааны хэрэг 102 хэргээр буюу 9.1 хувиар өссөн байна.

Давж заалдах шатны шүүх 2021 оны 3 дугаар улиралд эрүүгийн 1574, зөрчлийн 406, иргэний 1956, захиргааны 994 хэрэг, нийт 4930 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүх 2021 оны 3 дугаар улиралд эрүүгийн 273, иргэний 1092, захиргааны 126 хэрэг нийт 1491 хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүхэд бүрэлдэхүүнтэй 1105 хуралдаанд 1121 иргэдийн төлөөлөгч оролцжээ.

Хуваалцах