Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Шүүхийн тогтолцоон дахь "мафи"-ийн сүлжээг илрүүлжээ

Индонези улсын Дээд шүүхийн нэгэн албан хаагчийг авлигын хэрэгт холбогдуулан баривчлан, шалгаж эхэлснээр шүүхийн систем дэх авлига, албан тушаалын гэмт хэрэг болон мафийн ажиллагааг илрүүлсэн байна.

WA
Web admin

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шүүхийн тогтолцоон дахь "мафи"-ийн сүлжээг илрүүлжээ
Шүүхийн тогтолцоон дахь "мафи"-ийн сүлжээг илрүүлжээ. Зураг: МҮОНРТ

Индонези улсын Дээд шүүхийн нэгэн албан хаагчийг авлигын хэрэгт холбогдуулан баривчлан, шалгаж эхэлснээр шүүхийн систем дэх авлига, албан тушаалын гэмт хэрэг болон мафийн ажиллагааг илрүүлсэн байна. Тодруулбал, өнгөрсөн сарын дунд үеэр Индонезийн Дээд шүүхийн шүүхийн шинжилгээний хэлтсийн дарга Андри Тристиано Сутриснаг албан өрөөндөө 400 рупи буюу 30 мянган ам долларын бэлэн мөнгө авч байхад нь баривчилжээ.

Тэрээр авлигын хэрэгт холбогдсон тус улсын бизнесмэн Ичсан Суайдийн шүүх хурлыг хойшлуулсныхаа төлөө ийнхүү дээрх их хэмжээний мөнгийг авсан болох нь нотлогджээ. Тус улсын авлигатай тэмцэх байгууллага энэ хэрэгт холбогдуулан өөр 4 сэжигтнийг мөн баривчлан шалгаж байна.

Үүнээс өмнө 2013 онд Дээд шүүхийн ажилтан Жоди Супратман шүүхийн шатанд байсан хэрэгт хамааралтай асуудлаар өмгөөлөгчөөс 128 сая рупиа авсан гэмт хэрэгт яллагдаж, 2 жилийн хорих ялаар шийтгүүлж байжээ.

Эх сурвалж: jakartaglobe.beritasatu.com

Хуваалцах