Шүүхүүдийн нэр, харьяалалд өөрчлөлт орно
Энэ сарын 19-нд УИХ-аар Шүүх байгуулах тухай хуулийг баталсан. Хуулийн дагуу долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн шүүхүүдийн нэр, харьяалалд өөрчлөлт орох аж.
Мэдээллийн алба

Энэ сарын 19-нд УИХ-аар Шүүх байгуулах тухай хуулийг баталсан. Хуулийн дагуу долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн шүүхүүдийн нэр, харьяалалд өөрчлөлт орох аж. Тухайлбал, өмнө нь Дүүргийн эрүүгийн хэргийн I шүүх гэж нэрлэдэг байсан бол Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн I шүүх гэж өөрчлөгдөнө. Гэхдээ Шүүх байгууллагын байршил өөрчлөгдөхгүй тул иргэдэд ямар нэг хүндрэл үүсэхгүй гэж Шүүхийн ерөнхий зөвлөлийн Нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан хэлж байна.


















