Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шуурхай ажиллагааг хангах штабын дадлага сургууль зохион байгууллаа

Улаанбаатар хотын ерөнхий менежер, Захирагчийн ажлын албаны даргын 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн баталсан удирдамжийн дагуу Нийслэлийн Онцгой байдлын газар,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шуурхай ажиллагааг хангах штабын дадлага сургууль зохион байгууллаа
Шуурхай ажиллагааг хангах штабын дадлага сургууль зохион байгууллаа. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотын ерөнхий менежер, Захирагчийн ажлын албаны даргын 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн баталсан удирдамжийн дагуу Нийслэлийн Онцгой байдлын газар, Улаанбаатарын шуурхай удирдлага зохицуулалтын төв хамтран, нийслэлийн гамшгаас хамгаалах алба, ОСНААУГ, УБЦТС ТӨХК, УБДС, ТӨХК, УСУГ, Хотын гэрэлтүүлэг, Хэсэгчилсэн инженерийн хангамжийг удирдах газар зэрэг байгууллагуудын гамшгийн үед үүрэг гүйцэтгэх бэлтгэл бэлэн байдал, чадавхийг дээшлүүлэх, шуурхай хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор нэгдсэн үзлэгийг зохион байгуулж, холбогдох албаныхан техник хэрэгсэлтэй танилцлаа.

Мөн өвлийн улиралд үүсч болзошгүй хүндрэлтэй нөхцөл байдлын үед авах арга хэмжээ, шуурхай харилцан ажиллагааг зохион байгуулах штабын дадлага сургуулийг зохион байгуулсан юм гэж Нийслэлийн Онцгой Байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах