Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шуурхай ажлын хэсэг Өлгий суманд ажиллаж байна

Шуурхай ажлын хэсэг Өлгий суманд ажиллаж байна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шуурхай ажлын хэсэг Өлгий суманд ажиллаж байна
Шуурхай ажлын хэсэг Өлгий суманд ажиллаж байна. Зураг: МҮОНРТ
ulgii2
20160710_212335
DSC_0001
DSC_0003
DSC_0034
DSC_0006

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд болсон үерийн нөхцөл байдалтай холбогдуулан ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадралын өгсөн үүргийн дагуу Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амар, ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр нараар ахлуулсан шуурхай ажлын хэсэг тус аймагт ажиллаж байна.Шуурхай ажлын хэсэг аймгийн Онцгой комисс, Онцгой байдлын газрын удирдлагатай уулзан авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг сонслоо. Ажлын хэсэг үерийн гамшгийн голомтод ажиллан нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, нутгийн захиргааны байгууллага болон гамшгаас хамгаалах албадын гамшгийн хор уршгийг арилгах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцах, аймгийн Онцгой комиссыг хуралдуулж шийдвэр гаргах, хохирлын үнэлгээг гарган тодорхойлох зэрэг тулгамдсан асуудлаар мэргэжил арга зүйн зөвлөгөө, үүрэг чиглэл өгөн удирдлагаар ханган ажиллаж байна.

Хуваалцах