Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Шуурхай албаны автомашинтай боллоо

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт Дархан сумын Засаг даргын Тамгын газраас шуурхай албаны “Sanata-8” маркийн автомашиныг хүлээлгэн өглөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шуурхай албаны автомашинтай боллоо
Шуурхай албаны автомашинтай боллоо. Зураг: МҮОНРТ

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт Дархан сумын Засаг даргын Тамгын газраас шуурхай албаны “Sanata-8” маркийн автомашиныг хүлээлгэн өглөө. Шуурхай албаны автомашинтай болсноор гамшгийн голомтод шуурхай хүрэлцэн очих, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтыг зохион байгуулах боломж бүрдэж байна.

Энэ үеэр ОБГ-ын дарга, хурандаа С.Пүрэвсамдан “Ард иргэдийн аюулгүй амгалан тайван байдлыг хангах амаргүй үйл ажиллагааг ойлгон дэмжлэг үзүүлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үр дүнг ахиулах боломжийг бүрдүүлсэнд талархаж байгаагаа илэрхийллээ” гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах