Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Шуурхай албаны болон гал унтраах автмашины жолооч нар ур чадвараа сорьж, шилдгүүдээ шалгаруулав

Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас Цагдаагийн газар, Мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төвийн авто жолооны сургуультай хамтран “Ажил мэргэжлийн тэмцээн”-ийг “Сургалт-бэлтгэлийн талбай”-д зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шуурхай албаны болон гал унтраах автмашины жолооч нар ур чадвараа сорьж, шилдгүүдээ шалгаруулав
Шуурхай албаны болон гал унтраах автмашины жолооч нар ур чадвараа сорьж, шилдгүүдээ шалгаруулав. Зураг: МҮОНРТ

Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас Цагдаагийн газар, Мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төвийн авто жолооны сургуультай хамтран “Ажил мэргэжлийн тэмцээн”-ийг “Сургалт-бэлтгэлийн талбай”-д зохион байгууллаа.

Шуурхай албаны болон гал унтраах автмашины жолооч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой тус тэмцээн замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг, ур чадвар гэсэн хоёр төрлөөр явагдаж, шилдгүүдээ тодруулсан юм.

Тэмцээнд Онцгой байдлын газрын шуурхай албаны болон гал унтраах автмашины 10 жолооч ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдснөөс гутгаар байрт гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч С.Бүрэгдарь, хоёрдугаар байрт шуурхай албаны жолооч, ахлах ахлагч Ж.Батсайхан, нэгдүгээр байрт гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Э.Мөнхбаатар нар шалгарлаа гэж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах