Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шуурхай бүлэг Ховд аймагт ажиллалаа

Монгол бөхөн бог малын мялзан төст өвчнөөр олноор хорогдсонтой холбоотой Улсын Онцгой комиссын орлогч дарга, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг бөхөн нутагладаг аймаг сумдад ажиллаж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шуурхай бүлэг Ховд аймагт ажиллалаа
Шуурхай бүлэг Ховд аймагт ажиллалаа. Зураг: МҮОНРТ

Монгол бөхөн бог малын мялзан төст өвчнөөр олноор хорогдсонтой холбоотой Улсын Онцгой комиссын орлогч дарга, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг бөхөн нутагладаг аймаг сумдад ажиллаж байна.

Тэд Ховд аймгийн Дарви сумын Мөнгөн аяга багийн нутаг Майхан цахир, Баянбулаг багийн Тайны тохой, Мөрөн багийн Хонгор толгой, Чандмань сумын Тахилт багийн Тэсэгийн үзүүр, Баянхайрхан багийн Нурамт зэрэг газар очиж, сэг зэм устгалын цэгүүдийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцав.

Ажлын хэсэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, шаардлагатай арга хэмжээнүүдийг авах талаар орон нутаг дахь мэргэжлийн байгууллагуудад үүрэг чиглэл өгсөн байна.

Хуваалцах