Шуурхай лавлах 119 утасны ард судлаач, эмч, эрүүл ахуйч 30 оператор ажилладаг
“COVID-19”-ийн халдварын талаарх бүхий л зөвлөгөө мэдээ, мэдээллийг шуурхай лавлах 119 утас 24 цагаар иргэдэд өгч ажиллаж байна
Мэдээллийн алба

“COVID-19”-ийн халдварын талаарх бүхий л зөвлөгөө мэдээ, мэдээллийг шуурхай лавлах 119 утас 24 цагаар иргэдэд өгч ажиллаж байна. Түүнчлэн сүүлийн өдрүүдэд тус утсанд ирэх дуудлагын тоо эрс нэмэгдсэн гэдгийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Тархвар зүй, Шуурхай удирдлагын албаны дарга Р.Даваадорж хэллээ.
Одоогийн байдлаар өдөрт 2500-3000 дуудлага хүлээн авдаг бөгөөд иргэдийн санал хүсэл, гомдолд шуурхай хариу өгөхөөр жилийн өмнөөс бэлтгэгдсэн нийгмийн эрүүл мэндийн судлаач, эмч, эрүүл ахуйч мэргэжилтэй 30 оператор гурван ээлжээр ажиллаж байна.


















