Шуурхай мэдээ: БНХАУ-ын Ухань хотод байсан Монгол Улсын иргэд эх орондоо ирлээ
MNB Монголын Мэдээ суваг үзүүлж байна: БНХАУ-ын Ухань хотод байсан Монгол Улсын иргэд эх орондоо ирлээ
Мэдээллийн алба

Шинэ төрлийн коронавирусийн голомт болох БНХАУ-ын Ухань хотод сурч байгаа Монголын 32 оюутан эх орондоо ирлээ. Тус ажлыг гүйцэтгэхээр "МИАТ" төрийн өмчит хувьцаат компанийн тусгай үүргийн онгоц өчигдөр /2020.1.31/ 23.30 минутын орчимд Улаанбаатараас хөөрсөн. Онгоцыг "МИАТ" компанийн нисгэгч Н.Баатарцогт даргалж байгаа бөгөөд ХӨСҮТ-ийн баг хамт явж буй юм байна.
ХӨСҮТ-өөс тус багийнхан хэзээ ирэхийг лавлахад “Онгоц дөнгөж сая газардлаа. Тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Оюутнуудыг ирэнгүйт нь холбогдох арга хэмжээг авч хяналтдаа байлгана” гэлээ.
БНХАУ-д тархаад байгаа шинэ коронавирусийн голомт болох Үхань хотод хөл хорионд орсон 32 монгол оюутныг эх оронд нь шилжүүл албан ёсны хүсэлтийг Хятадын Гадаад хэргийн яаманд хүргүүлсэн. БНХАУ-ын тал Монголын Засгийн газрын хүсэлтийг хүлээж авснаа өчигдөр мэдэгдэж, оюутнуудыг эх оронд нь авчрах боломжтой болсон билээ.
Монгол Улстай адил Ухань хотод сурч буй оюутнуудаа эх орондоо авчрах хүсэлтийг БНХАУ-ын талд 10 гаруй орон ирүүлсэн билээ.


















