Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Шуурхай мэдээ: Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэг томилогдлоо

УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх саналыг Ардчилсан намын ҮЗХ-оос гаргаж үүнийг нь УИХ дахь АН-ын бүлэг дэмжсэн.

Д.
Д.Мягмардорж

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Шуурхай мэдээ: Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэг томилогдлоо
Шуурхай мэдээ: Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэг томилогдлоо. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх саналыг Ардчилсан намын ҮЗХ-оос гаргаж үүнийг нь УИХ дахь АН-ын бүлэг дэмжсэн. Хуулийн дагуу Засгийн газрын тэргүүнд томилох гишүүнийг Ерөнхийлөгч соёрхож өчигдөр УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Үүний дараа өчигдөр үдээс хойш Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад томилохыг 100 хувь дэмжсэн.

Харин өнөөдөр ийнхүү УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж Ерөнхий сайдад томилох асуудлыг хэлэлцэж 95 хувийн саналаар Чимэдийн Сайханбилэгийг дэмжлээ.

Монгол Улсын 28 дах Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн намтрыг хүргэе.

1. Монгол Улсын Их Хурлын гишүүн

2. Төгссөн сургууль, мэргэжил

Нийслэлийн 10 жилийн 45 дугаар дунд сургуулийг 1986 онд төгссөн.

ОХУ-ын Москва хотын Хүмүүнлэгийн их сургууль Түүхийн багш мэргэжлээр 1991 онд төгссөн.

Монгол Улсын Их Сургууль Хуульч мэргэжлээр 1995 онд суралцаж төгссөн.

АНУ-ын Вашингтон хотын Жорж Вашингтоны их сургуулийг 2002 онд тус тус төгссөн.

3.Эрдмийн зэрэг, цол

Хууль зүйн ухааны магистр

4.Ажилласан байдал

1991 онд Монголын залуучуудын холбоонд ажилтан

1992 - 1997 онд Монголын залуучуудын холбоонд Нарийн бичгийн дарга

1996 - 2000 ондМонгол Улсын Их Хурлын гишүүн

1997 - 2002 онд Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгч

1998 - 1999 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гэгээрлийн сайд

2002 - 2004 онд Хууль зүйн Е&Т товчооны захирал

2004 - 2008 онд Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын дарга

2004 онд Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга

2008 - 2012 онд Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга

2008 - 2012 ондМонгол Улсын Их Хурлын гишүүн

2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

5.Шагнал, урамшуулал

2005 онд Засгийн газрын хүндэт өргөмжлөл

2006 онд Алтангадас одон

2011 Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

6.Гадаад хэл

Англи, орос

Хуваалцах