ШУУРХАЙ МЭДЭЭ: Тосонцэнгэл сумын хэмжээнд хорио цээрийн дэглэмийг чангатгалаа
Тарваган тахал өвчний тохиолдол батлагдсанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сумын хэмжээнд хорио цээрийн дэглэмийг чангатгалаа.
Мэдээллийн алба

Тарваган тахал өвчний тохиолдол батлагдсанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сумын хэмжээнд хорио цээрийн дэглэмийг чангатгалаа.
Сумын нутаг дэвсгэрт тарваган тахал өвчний тохиодол батлагдсантай холбогдуулан хорио цээрийн дэглэмийг 2020 оны 09 дүгээр сарын 05-ны 00 цагаас 09 дүгээр сарын 11-ний 23 цаг 59 минут хүртэл тогтоолоо.
Сумын төвийн худалдаа үйлчилгээний байгууллагууд, бөөний төв, рестораны цагийн хуваарийг хорио цээрийн дэглэмийн хугацаанд 10 цагаас 18 цаг хүртэл ажиллуулж, архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг хориглолоо.
Сургууль, цэцэрлэг, МСҮТ-ийн үйл ажиллагааг 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 11-ний өдрийг дуустал зогсоож, тоглоомын талбай олон нийтийн газруудад иргэдийг олноор бөөгнөрүүлэхгүй байх, сумаас гарах, орох хөдөлгөөнийг 09 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл хязгаарлалаа. Одоогоор өвчтөний биеийн байдал хүнд байна. Нэгдүгээр хавьтлын 25 хүнийг МСҮТ-ийн дотуур байранд шилжүүлэн тусгаарлаж эмнэлгийн тогтмол хяналтад авч ажиллаж байна.
Мэргэжлийн хяналт, Цагдаагийн газар, Онцгой байдлын алба хаагчид хяналт тавьж хэв журмыг сахиулан ажиллаж байна гэж Завхан аймгийн Мэргэжлийн Хяналтын Газраас мэдээллээ.


















