Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

ШУУРХАЙ МЭДЭЭ: Цагааннуур, Боршоо боомтыг ирэх сарын 2-ноос эхлэн 21 хоног түр хаана

Засгийн газрын ээлжит бус хуралдаан дөнгөж сая хуралдаж, Цагааннуур, Боршоо боомтыг ирэх сарын 2-ноос эхлэн 21 хоногийн хугацаатай түр хаах шийдвэрийг гаргалаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ШУУРХАЙ МЭДЭЭ: Цагааннуур, Боршоо боомтыг ирэх сарын 2-ноос эхлэн 21 хоног түр хаана
ШУУРХАЙ МЭДЭЭ: Цагааннуур, Боршоо боомтыг ирэх сарын 2-ноос эхлэн 21 хоног түр хаана. Зураг: МҮОНРТ

Засгийн газар ээлжит бусаар хуралдан Ковид-19 цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Монгол Улс, ОХУ-ын хилийн Цагааннуур, Боршоо боомтыг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 21 хоногийн хугацаагаар хаахаар шийдвэрлэлээ.

Энэ нь хил залгаа бүс нутгуудад өвчлөл нэмэгдэж, цар тахлын хоёрдахь давалгааны улмаас олон орон хөл хориогоо чангатган, хилээ хаах, онц байдал тогтоох хүртэл арга хэмжээ авч байгаатай холбоотой юм. Ялангуяа сүүлийн өдрүүдэд улс хоорондын тээвэрт явж байгаа жолооч нараас халдвар илэрч байгаа нь байдлыг улам эрсдэлтэй болгож байна.

Одоогоор нийт 30 жолоочоос халдвар илэрсэн бөгөөд үүний хоёр нь өчигдөр шөнө Цагааннуурын боомтоор орж иржээ. Цагааннуур, Боршоо боомтоор голчлон нефтийн бүтээгдэхүүн, тэр дундаа баруун аймгуудын хэрэглээний нефтийн бүтээгдэхүүн оруулж ирдэг байна. "Ковид-19" цар тахлын халдварыг дотооддоо алдаагүй. Тандалт, шинжилгээг байнга хийж байгаа" гэж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлэв.

Хуваалцах