Шуурхай мэдээ: Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах шийдвэрийг гаргалаа
Өчигдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах тухай тогтоолын төслийг УИХ-ын Байнгын хороодоос дэмжихээр болсон.
Мэдээллийн алба

МАН-ыг Засгийн газарт хамтарч ажиллахдаа хангалтгүй гэсэн үнэлгээ авсан гэж дүгнэсэн АН сайд нарыг нь Засгийн газраас гаргах нь зүйтэй гэж үзсэн. Үүний дагуу өчигдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МАН-ын зургаан сайдыг Засгийн газраас огцруулах тогтоолын төслийг өргөн барьсан билээ. Харин өнөөдөр холбогдох байнгын хороод хуралдаж сайд нарыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцээд дэмжсэн.
Өнөөдөр үдээс хойш хуралдсан УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцээд, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Засгийн газрын дараахи нэр бүхий гишүүдийг огцруулах шийдвэрийг гаргалаа.
Үүнд:
1.Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдын;
2. Дуламсүрэнгийн Оюунхоролыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын;
3. Жаргалтулгын Эрдэнэбатыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдын;
4. Дамдины Цогтбаатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдын;
5. Намхайн Төмөрхүүг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайдын;
6. Содномын Чинзоригийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөрийн сайдын үүрэгт ажлаас тус тус огцруулахаар шийдвэрлэлээ.


















