Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шуурхай штаб ажиллаж байна

Дархан-Уул аймгийн хэмжээнд шинэ коронавирус /COVID-19/-ний халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шуурхай штаб ажиллаж байна
Шуурхай штаб ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Дархан-Уул аймгийн хэмжээнд шинэ коронавирус /COVID-19/-ний халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, Сумдын онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүрэг бүхий “Шуурхай штаб”-ыг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан байна.

Штабын даргаар Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамдан ажиллах бол Штабын орлогч даргаар аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл, Нарийн бичгийн даргаар аймгийн онцгой комиссын ажлын албаны дарга, дэд хурандаа С.Мөнхбат нар тус тус ажиллах юм байна.

Гишүүдээр аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Жаргалсайхан, Цэргийн штабын дарга, хурандаа Б.Болдбаатар, Цагдаагийн газрын дарга, хурандаа Х.Алтанхуяг, Тагнуулын хэлтсийн дарга, хошууч Б.Анхбаяр, Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Бат-Эрдэнэ, Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Б.Гантулга, аймгийн Автотээврийн төвийн дарга Б.Батсайхан, Мал эмнэлгийн газрын дарга Б.Нямдорж, Мэдээлэл технологийн албаны дарга Х.Соёл-Эрдэнэ нар ажиллана.

Тус захирамжид Дархан, Хонгор, Орхон, Шарын гол сум, Гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн ангиуд Шуурхай штаб байгуулан, мэргэжлийн удирдлагаар хангах, шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тайланг өдөр тутамд аймгийн Шуурхай штабт тайлагнан ажиллахыг сумдын Засаг дарга, Гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн ангийн дарга нарт үүрэг болгожээ.

Шуурхай штабуудыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээ, мэдээллийг нэгтгэн аймгийн Онцгой комисст танилцуулж ажиллахыг Дархан-Уул аймгийн “Шуурхай штаб” -т даалгасан байна.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ

Хуваалцах