Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шуурхай удирдлагын нэгдсэн төвтэй болно

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Улаанбаатар хотын Нийтийн үйлчилгээний шуурхай удирдлага, зохицуулалтын төв байгуулах” асуудлыг хэлэлцлээ. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод дулаан, цахилгаан, ус сувгийн сүлжээтэй холбоотой санал, хүсэлт, гомдлыг холбогдох газрууд, хөдөлгөөний

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шуурхай удирдлагын нэгдсэн төвтэй болно
Шуурхай удирдлагын нэгдсэн төвтэй болно. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Улаанбаатар хотын Нийтийн үйлчилгээний шуурхай удирдлага, зохицуулалтын төв байгуулах” асуудлыг хэлэлцлээ. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод дулаан, цахилгаан, ус сувгийн сүлжээтэй холбоотой санал, хүсэлт, гомдлыг холбогдох газрууд, хөдөлгөөний ачаалал, зөрчил, ослыг Замын хөдөлгөөний удирдлагын төв хариуцан ажиллаж байна. Эдгээр шуурхай мэдээллийн төвүүдийг нэгтгэж нэгдсэн нэг удирдлагаар хангах шаардлагатай байгаа бөгөөд ингэснээр иргэд цахилгаан, дулаан, ус сувгийн сүлжээ, замын хөдөлгөөний ачаалал зэрэг олон асуудлаар нэг л газар хандаж асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой болох аж.

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн гишүүд “Улаанбаатар хотын Нийтийн үйлчилгээний шуурхай удирдлага, зохицуулалтын төв байгуулах” асуудлыг дэмжиж, мэдээлэл хүлээн авах системийг боловсронгуй болгон, сайжруулаад Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэх юм байна.

Хуваалцах