Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шуурхай удирдлагын төвд 3709 дуудлага иржээ

Цагдаагийн байгууллагаас иргэдэд санамсар болгоомжгүйгээр гэмт хэрэгт өртөхгүй байх, урьдчилан сэргийлэх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ авто машин жолоодохгүй байх, зүй зохистойгоор амралтаа өнгөрүүлэхийг анхаарууллаа.

Ж.
Ж.Тагтаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шуурхай удирдлагын төвд 3709 дуудлага иржээ
Шуурхай удирдлагын төвд 3709 дуудлага иржээ. Зураг: МҮОНРТ

Шуурхай удирдлага, зохицуулалтын төвд өчигдөр иргэд, байгууллагаас нийт 3709 дуудлага иржээ. Тухайлбал, гэмт хэрэг, зөрчлийн 1325, зам тээвэр, ослын 218 мэдээлэл ирсэн байна. Мэдээллийн дагуу шалгахад гэмт хэргийн шинжтэй 32 үйлдэл шалгагдсаныг холбогдох нэгжүүдэд шилжүүлжээ. Цагдаагийн байгууллагын алба хаагчид 32 гэмт хэргийн шинжтэй үйлдлийн 21-ийн эзэн холбогдогчийг олж тогтоон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааг явуулж эхэлсэн байна.

Хуваалцах