Шуурхай удирдлагын төвд 4001 дуудлага иржээ
Цагдаагийн ерөнхий газрын Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 102 тусгай дугаарын утсанд энэ сарын 29-30-нд шилжих шөнө иргэд, байгууллагаас нийт 4001 дуудлага иржээ.
Мэдээллийн алба

Цагдаагийн ерөнхий газрын Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 102 тусгай дугаарын утсанд энэ сарын 29-30-нд шилжих шөнө иргэд, байгууллагаас нийт 4001 дуудлага иржээ. Гэмт хэрэг зөрчлийн 1203, зам тээврийн ослын 306 мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 37 үйлдэл бүртгэгдсэн байна. 30 гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлэн холбогдох нэгжүүд шалгаж эхэлжээ.
Цагдаагийн байгууллагаас иргэдэд санамсар болгоомжгүйгээр гэмт хэрэгт өртөхгүй байх, урьдчилан сэргийлэх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ авто машин жолоодохгүй байх, зүй зохистойгоор амралтаа өнгөрүүлэхийг уриалж байна.


















