Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шувуу ажиглах аяллыг хөгжүүлнэ

Мөн хөдөө орон нутагт бэлчээр хамгаалах болон мод тарих замаар эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, өвсөн дунд амьдардаг шувуудыг тухайн газарт нутагшуулж шувуу ажиглах аялалыг хөгжүүлэх боломжийн талаар ярилцлаа.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шувуу ажиглах аяллыг хөгжүүлнэ
Шувуу ажиглах аяллыг хөгжүүлнэ. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл Япон улсын эко аялал жуулчлалын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тэд аялал жуулчлалын чиглэлээр хэрхэн хамтарч ажиллах талаар болон Японы зах зээлд гарах сонирхолтой компаниудыг холбож өгөх асуудлаар харилцан ярилцсан юм. Мөн хөдөө орон нутагт бэлчээр хамгаалах болон мод тарих замаар эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, өвсөн дунд амьдардаг шувуудыг тухайн газарт нутагшуулж шувуу ажиглах аяллыг хөгжүүлэх боломжийн талаар ярилцлаа.

Хуваалцах