Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шувуу судлаачид 13 зүйлийн 63 бодгаль шувуунд хэмжилт хийжээ

Зүүн бүс нутагт 8 дугаар сар бол эргийн шувуудын нүүдлийн оргил үе юм байна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шувуу судлаачид 13 зүйлийн 63 бодгаль шувуунд хэмжилт хийжээ
Шувуу судлаачид 13 зүйлийн 63 бодгаль шувуунд хэмжилт хийжээ. Зураг: МҮОНРТ

Монголын шувуу хамгаалах төвийн Чух шувуу судлалын суурингийн ажил гурав хоногийн өмнө эхэлжээ. Энэ хугацаанд судлаачид 13 зүйлийн 63 бодгаль шувуунд хэмжилт хийжээ. Мөн нүүдлийн эргийн шувуудын тоо толгойд мониторинг хийж, популяцын нас, хүйсийн бүтэц, тарга, өөхлөлт зэрэг мэдээг бүрдүүлэх ажил хийгдэж байна. Яг энэ үед Чух нуураар азийн цууцил/Limnodromus semipalmatus/, морин цууцал/Limosa limosa/, шугуйн хөгчүү/Tringa glareola/, сүүл элсэг/Calidris acuminata/ зэрэг эргийн шувуудын нүүдэл эрчимтэй явагдаж байна. Нууранд бүрдний хөгчүү/Tringa stagnatilis/, эгэл хайргын хөгчүү/Actitis hypoleucos/,нарийн хиазат/Charadrius dubius/, улаан хөлт хөгчүү /Tringa totanus/, эгэл хилэн жигүүр/Himantopus himantopus/, тэминскийн элсэг /Calidris temminckii/,улбар хүзүүт элсэг/Calidris ruficollis/, хадуур элсэг/Calidris ferruginea/, савар элсэг/Calidris subminuta/, шармаг элсэг/Calidris ruficollis/ зэрэг эргийн шувуу тогтмол ажиглагджээ.

Түүнчлэн нуурын орчимд гурван цагаан тогоруу/Grus leucogeranus/, 6 хар тогоруу/Grus monacha/, 3 хос цэн тогоруу/Grus vipio/, 4 хос хархираа тогоруу/Grus grus/, 2-3 хос өвөгт тогоруу/Grus virgo/ тогтмол байршиж байгаагаас цэн, хархираа болон өвөгт тогоруу үүрлэж, дэгдээхийний хамт идээшилж байгаа аж.

Сонирхуулахад, Чух нуурын эргийн шувуудын нүүдэл 7 сарын дундуур эхэлсэн хэдий ч нүүдлийн оргил үе нь хараахан эхлээгүй байгаа аж. Зүүн бүс нутагт 8 дугаар сар бол эргийн шувуудын нүүдлийн оргил үе юм байна.

Хуваалцах