Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Шувуулахуйн олон улсын наадам”-ыг анх удаа зохион байгуулна

Монголын шувуулахуйн холбооноос энэ сарын 22-ны өдөр буюу маргааш “Шувуулахуйн олон улсын наадам”-ыг зохион байгуулах гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Шувуулахуйн олон улсын наадам”-ыг анх удаа зохион байгуулна
“Шувуулахуйн олон улсын наадам”-ыг анх удаа зохион байгуулна. Зураг: МҮОНРТ

Монголын шувуулахуйн холбооноос энэ сарын 22-ны өдөр буюу маргааш “Шувуулахуйн олон улсын наадам”-ыг зохион байгуулах гэж байна. Анч шувуугаар ан агнуулах спорт, урлагийн талаар таниулах, сурталчилах, тасарсан өв соёлоо сэргээх, анч шувуудыг эргэн нутагшуулах, олон улсын анч шувуу сонирхогчидтой харилцан туршлага солилцох, Монгол шувуулахуйн онцлогийг харуулах зорилгоор анх удаагаа зохион байгуулж буй тус наадмын үеэр тусгайлан сургагдсан шонхор, харцага, бүргэд гэх махчин шувуудын сонирхолтой үзүүлбэрүүд болох аж.

Дашрамд өгүүлэхэд Монголчууд харцага, шонхор, бүргэд зэрэг махчин шувууг тэжээн гаршуулан сургаж ан хийлгэхийг “шувуулах” гэж нэрлэж байсан бөгөөд энэхүү уламжлалт зан үйл нь өнө эртнээс өнөөдрийг хүртэл уламжлагдан ирсэн билээ.

Хуваалцах