Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Шувуун сүүдэр” роман уншигчдад хүрнэ

“Шувуун сүүдэр” роман энэ сарын 5-наас “Интерном”, 6-наас “Аз хур”, “Мир” номын дэлгүүрээр борлуулагдахаар болжээ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Шувуун сүүдэр” роман уншигчдад хүрнэ
“Шувуун сүүдэр” роман уншигчдад хүрнэ. Зураг: МҮОНРТ

“Буруу эргэлт”, “Хүдэн”, “Хамгийн хөөрхөн охин” киноны зохиолыг бичиж, “Долоон бурхан харвадаггүй”, “Улаан дөрвөлжин, “Эр хүн болгож өгөөч”, “Шүүдэр дундуур” кино төслийн зохиолыг хамтран туурвисан соёлын тэргүүний ажилтан, зохиолч, найруулагч Л.Таванбаяр өнгөрсөн сард “Шувуун сүүдэр” романаа хэвлүүлсэн. Тэгвэл “Шувуун сүүдэр” роман энэ сарын 5-наас “Интерном”, 6-наас “Аз хур”, “Мир” номын дэлгүүрээр борлуулагдахаар болжээ. Зохиолч, найруулагч Л.Таванбаяр өмнө нь 2013 онд “Хүдэн” хүүрнэл зохиол, 2014 онд “Мэдрэхүйн байгаль” хайкун түүврээ хэвлүүлж байсан юм.

Хуваалцах