Шувуунд зориулсан вакцин үйлдвэрлэж эхэллээ
Хятад улс саяхан шинээр бүртгэгдсэн “Эйч7-Эн9” вирусийн гаралтай шувууны томуугийн вакциныг гарган авч үйлдвэрлэх шатандаа орсон гэж Тайванийн хэвлэлүүд энэ сарын 23-нд мэдээлэв.
Мэдээллийн алба

Хятад улс саяхан шинээр бүртгэгдсэн “Эйч7-Эн9” вирусийн гаралтай шувууны томуугийн вакциныг гарган авч үйлдвэрлэх шатандаа орсон гэж Тайванийн хэвлэлүүд энэ сарын 23-нд мэдээлэв.
Хятадын Гуанжоу хотын Амьсгалын замын халдварт өвчин судлалын төвөөс дээрх өвчний вакцин гаргаж авсан гэж мэдэгджээ. Тус судалгааны төвийн захирал Жүн Нансаний хэлж буйгаар, одоогоор “Эйч7-Эн9” вирусийн гаралтай шувууны томуу өвчний халдварын тархалтын эрчим сул байгаа тул харгалзах вакциныг ихээр үйлдвэрлэх шаардлага байхгүй. Харин халдварын тархалт нэмэгдэж, амьтнаас хүнд халдсан тохиолдолд авах арга хэмжээнд бүрэн бэлдсэн аж.


















